Шалгалтын явцад өвчтөнд орны хүрэлцээ муу байдгаас гадна өрөө тасаг хангалтгүйгээс өвчтнүүдийг эмнэлгийн коридорт хэвтүүлдэг, агаарын солилцоо муу, бүгчим, сахиурын болоод эргэлтийн дэглэм алдагдсан, сувилагч тариа хийхдээ наад захын бэлтгэл хангаагүй байдаг зэрэг алдаа зөрчлийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн дотоод хяналт муу, ачаалал ихэсч, эмчилгээний горим журам алдагдсан болохыг тогтоожээ.
Тухайлбал, тарианы, эрчимт эмчилгээний өрөө, хэвтэн эмчлүүлэгсдийн тасаг зэрэг нийт 40 цэгээс арчдас шинжилгээ авч, шинжлүүлсэн байна. Шинжилгээгээр 41.46 хувь нь нянгийн бохирдолтой буюу эмнэлгийн дотоод халдвар үүсэх эрсдэлтэй төвшинд байгааг илрүүлжээ. Харин энэхүү шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлын талаар Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдлага, ажилтнуудад байдлыг танилцуулж,, зөрчлийг арилгах заавар зөвлөгөө өгч, торгуулийн арга хэмжээ авсан тухай Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байна.