Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжив

Орхон аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос “Улс төрд залуусын оролцоо” сэдвээр хоёр өдрийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулжээ. Зөвлөгөөнд АЗХ-ны ерөнхийлөгч Б.Болор, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг нар урилгаар оролцож “Үүргийн хувьсгал”, ”Авлига, сонирхолын зөрчил” ”Орон нутгийн төсөв, нутгийн удирдлага” зэрэг сэдвээр илтгэл тавьж, залуучуудаар хэлэлцүүлжээ.

Зөвлөгөөнд, Орхон аймгийн АЗХ-ны 200 гаруй гишүүн залуучууд болон Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, МоАХ-ны дарга бусад төлөөлөгчид оролцсон байна.

Уг сургалт зөвлөгөөнөөс Орхон аймгийн АЗХ-оос Орхон аймгийн нийт залуучуудад хандаж уриалга гаргажээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Архигүй Монгол” санаачилгыг дэмжиж, Орхон аймгийн нийт залуучуудад хандаж “Архинаас татгалзъя” уриалгыг гаргасан байна. Мөн Орхон аймгийн 60 гаруй мянган залуучуудын нийтлэг эрх ашигт үйлчлэх “Залуусын хөгжлийн төв”-ийг байгуулах санал санаачилгыг Ардчилсан намын орон нутагт орох сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулах саналаа уламжилжээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж