“Тээвэрлэгч” киноны дүрээр алдаршсан Их Британийн жүжигчин Жэйсон Стэтхемээс “Details” сэтгүүл “Та өөрийгөө брэнд гэж хэлэх үү? “гэж асуухад “Үгүй. Ямар хэрэгтэй юм бэ” гэжээ. Тээвэрлэгч эр Хилтон зочид буудлын баян өв залгамжлагч Парис Хилтон, реалити шоуны од Ким Кардашиан нарыг харин брэндээс цаашгүй амьтад гэж хэлсэн гэнэ. Тэрбээр өмнө нь “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа мөн “Парис Хилтон, Ким Кардашиан нар бол тэнэгээрээ гайхуулдаг хүмүүс. Учир нь энэ соёл иргэншилд тэнэгүүд алдаршиж, үнэд ордог болоод байна” гэсэн билээ. Жэйсон Стэтхем реалити шоуны од Ким Кардашианыг гутаасан эхний хүн биш бөгөөд 007 тагнуул Жеймс Бондын дүрийг бүтээсэн Дэниел Грег түүнийг хувийн амьдралаа шоу болгосон тэнэг хүүхэн гэж байсан юм.
Н.Энх