Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал хэмжил зүйн газраас аж ахуй нэгжүүдийг үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоо буюу “ISO 9001” стандартыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх гэнэ. Энэ хүрээнд чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх шат дарааллыг тодорхойлжээ.
- Чанарын удирдлагын тогтолцооны талаар ойлголт авахын тулд ISO 9000 бүлэг стандартаас эхний ээлжинд ISO 9000:2005 Чанарын удирдлагын тогтолцоо. -Суурь асуудал, тайлбар толь, ISO 9001:2008 Чанарын удирдлагын тогтолцоо. Шаардлага стандартыг судална.
- Холбогдох сургалтуудад ажилтнуудаа үе шаттай хамруулж, зөвлөгөө авна.
- Чанарын удирдлагын тогтолцооны талаар зохих ойлголттой болсоноор энэ тогтолцоог нэвтрүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулна.
- Чанарын бодлогоо тодорхойлон, зорилтуудаа дэвшүүлнэ.
- Чанарын удирдлагын тогтолцоонд хамаарах үйл явцуудаа тодорхойлно.
- Эдгээр үйл явцын уялдаа холбоог журамлан баримтжуулах зорилгоор Чанарын гарын авлага болон холбогдох журмуудыг ISO 9001:2008 стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулна.
- Чанарын удирдлагын тогтолцооны баримт бичиг боловсруулахын тулд “ISO/TR 10013:2001” Чанарын удирдлагын тогтолцооны баримт бичигт зориулсан заавар стандартыг судална
- Үйл явцуудын хяналтыг хангах бүртгэлүүдийг бий болгоно.
- Чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилтэд хяналт тавихын тулд дотоод аудит хийнэ. Үүний тулд “ISO 19011:2011” удирдлагын тогтолцоонд аудит явуулах заавар стандартыг судална.
- Удирдлагын зүгээс чанарын удирдлагын тогтолцоондоо дүн шинжилгээг холбогдох журмын дагуу явуулна.
- Чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001:2008 стандартын шаардлагын дагуу нэвтрүүлсэн гэж үзсэн тохиолдолд баталгаажуулалт хийлгэж гэрчилгээ авах хүсэлтээ тавих ажээ.
Харин баталгаажуулалт хийлгэхийн тулд:
- Албан бичиг
- Өргөдөл /баталсан маягтын дагуу/, мөн дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
-Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай танилцуулга
-Гарын авлага
-Удирдлагын тогтолцоо хэрэгжүүлсэн болон түүний үр дүнгийн тухай товч танилцуулга
-Удирдлагын дүн шинжилгээ, дотоод аудитын материалуудыг бүрдүүлэх тухай Стандартчилал хэмжил зүйн газраас мэдээлж байна.