
Барилгын мэдээлэл, сурталчилгааны “Координат” төвөөс “Шинэ орон сууц-2012” буюу барилгын салбарын үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгий нээлт гуравдугаар сарын 23-нд МҮЭСТО-д болох аж. Үзэсгэлэнгийн хүрээнд нээлттэй семинар зохион байгуулахаас гадна орон сууц авахаар сонирхож буй хэрэглэгч, худалдан авагчдад зориулан автобустай аялал хийх гэнэ. Энэ үеэр Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдэд баригдсан шинэ орон сууцнуудтай танилцуулах юм байна. Түүнчлэн иргэдэд зориулж, зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой орон сууцнуудын талаарх мэдээлэл болон барилгын салбарын бүхий л талын мэдээлэл багтсан сэтгүүлийг тараах юм байна. Үзэсгэлэнд Засгийн газрын хөтөлбөрт багтсан шинэ орон сууцны компаниуд, даатгалын компаниуд, банк, Улаанбаатар хотын барилгын мэдээлэл сурталчилгааны байгууллага, сэтгүүлчид оролцох аж.
Э.Сараа