Хүний эрхийн асуудлаар нээлттэй хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн асуудлаар нээлттэй хэлэлцэв

Нээлттэй нийгэм хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комиссоос хамтран зохион байгуулдаг цуврал хэлэлцүүлэг өнөөдөр Нээлттэй нийгэм хүрээлэнгийн байранд болж өнгөрлөө. Энэ удаагийн хэлэлцүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин уригдаж оролцсон юм. Тэрээр парламентын дотоод болон гадаад хяналтын механизмын тухай илтгэл тавьж хэлэлцүүлсэн. “УИХ одоогийн байдлаар Засгийн газрыг хянах боломж байхгүй. Үүнийг зөвхөн сайн хууль, түүнийг мөрддөг байж гэмээнэ засч залруулах болно” гэж Х.Тэмүүжин ярьж байлаа. Энэ удаагийн хэлэлцүүлгээр мөн хуулийн тэгш байдлын тухай ярилцсан бөгөөд хуулийн тэгш байдлыг сахиулж байж гадаад болон дотоод хяналт төгс төгөлдөр болох тухай өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. “Хууль хэнийг ч ялгалгүй үйлчилдэг байх ёстой. Одоогийн байдлаар хууль хэн нэгэн улс төрчийн дор байгаа учраас парламентын хяналт сул байгаа юм” гэж тэр ярьж байна. Нээлттэй нийгэм хүрээлэнгээс зохион байгуулдаг цуврал хэлэлцүүлгийн дараагийнх нь ирэх сард болох юм байна.

Б.Болорсүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж