Э.Бадар-Ууган “Лондон-2012”-ыг өнжих шийдвэр гаргалаа

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Э.Бадар-Ууган “Лондон-2012”-ыг өнжих шийдвэр гаргалаа

“Лондон-2012” зуны олимпийн наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд дэлхийн өнцөг, булан бүрт олимпийн эрхийн төлөөх тэмцэл өрнөж байна. Монголын спортын түүхэн дэх амжилт, алдрын суу арвинтай, тиймдээ ч “топ дөрвөн спорт”-ын нэг гэгддэг боксын шигшээ багийнхан хэдхэн хоногийн дараа олимпийн эрхийн төлөөх тэмцээнд мордох гэж буй.

Гэвч боксчдод олимпийн эрх олгох хамгийн сүүлчийн бөгөөд хариуцлагатай энэ тэмцээнээс олимпийн аварга Э.Бадар-Ууган нэрээ татлаа. Тэрбээр бэртэл гэмтлийн улмаас энэ тэмцээн цаашлаад олимпийн наадмыг өнжих шийдвэр гаргаж, өөрийн жингийн тамирчдадаа боломж олгохыг илүүд үзжээ.

Ази тивийн боксчдын сонгон шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Астана хотноо дөрөвдүгээр сарын 4-13-нд болох юм. Шар тивийн ширэн бээлийтнүүдийн хувьд тус тэмцээн олимпийн эрх авах сүүлийн боломж юм. Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан 10 жингийн ангилалд болох тус тэмцээнээс нийт 10 жинд ердөө 25 эрх олгоно. Монголын боксчдын тухайд өнгөрсөн жил болсон ДАШТ-ээс 49 кг-д Хөдөлмөрийн баатар,Гавьяат тамирчин П.Сэрдамба, 64 кг-д Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар олимпийн эрхээ авсан тул бусад жинд тамирчдаа илгээх юм.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж