Дахиад нислэг хаагдав

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Дахиад нислэг хаагдав

Их Британийн засаг захиргаа тавдугаар сарын 5-наас эхлэн Шотланд ба
Хойд Ирландын агаарын орон зайд нислэг хийхийг хориглож буйгаа
мэдэгдсэн байна.Исландын Эйяфьятлайокудль галт уулсын дэлбэрэлтээс үүссэн үнсэн үүл энэхүү хоригийн гол шалтгаан болжээ. Шотланд ба Хойд Ирландын нисэх буудлууд орон нутгийн цагаар 7:00-д нислэгийг хаажээ. Нислэгийг хэзээ сэргээх талаар мэдээлээгүй байна. Британийн эрх баригчид галт уулсын үнсэн үүл өмнө хэсэг рүү нүүж байгаа учир  нислэгийг хааж магадгүй гэлээ.
Авч буй арга хэмжээгээ эрх баригчид тайлбарлахдаа Их Британийн хойд нутгийн агаар мандалд үнсний хуримтлал нягтарч онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэгчид түүнийхээ ажиллагаанд аюулгүйн баталгаа өгөхгүй болсонтой холбоотой гэв. Өмнө нь тавдугаар сарын 4-нд мөн л ийм шалтгаанаар Ирландын агаарын тээвэр хаагдсан байна. Нислэгийн хориг нь зөвхөн дотоодын нислэгт үйлчилж байгаа ба Ирландаар дамжих олон улсын нислэгт үйлчлэхгүй гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж