Парис дахь Индонезийн элчингийн гадна дэлбэрэлт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Парис дахь Индонезийн элчингийн гадна дэлбэрэлт боллоо

Парис дахь Индонезийн Элчин сайдын яамны байрны гадаа өнөөдөр дэлбэрэлт болсон талаар РИА Новости мэдээлэв. Элчингийн байрны гадна нуусан бөмбөг дэлбэрсэн бөгөөд азаар хүний амь эрсдэж, гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй байна. Үл таних гурван этгээд элчингийн байрны гадна сэжиг бүхий боодолтой зүйл тавьсан гэж дипломат корпусын ажилтан цагдаа нарт ярьжээ. Тэрбээр боодолтой зүйлийг авч, хол шидсэний дараа дэлбэрэлт болсон гэж хэлжээ.

Боодол дотор гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг байсан бөгөөд дэлбэрэх үедээ 50 метрийн эргэн тойронд хэлтэрхий нь үсэрсэн гэж цагдаа нар мэдэгдсэн байна. Парис дахь Элчингийн байрны гадна болсон энэ дэлбэрэлт нь Францад бий болоод байгаа аюултай байдалд нэрмээс болсон явдал юм. Энэ сард гурван удаа террорист халдлага гарсан бөгөөд одоо тус улсад онц байдал тогтоогоод байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж