Дорнод аймгийн “Дорнод нутаг” бөхийн дэвжээ өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн сар бүр дэвжээнийхээ барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ. Гуравдугаар сарын ээлжит барилдааныг энэ сарын сүүлчээр зохиох бөгөөд Хан-Уул дүүргийн БТС-ын зааланд болох юм байна. Энэ удаагийн барилдааныг Халхгол сумын харьяат улсын начин Ж.Гансүхийн нэрэмжит болгон зохион байгуулах гэж байгаа ажээ. Анхны барилдааныг Цагаан-Овоо сумын харьяат, гавьяат дасгалжуулагч, улсын начин Г.Пүрэв-Очирын нэрэмжит болгон зохион байгуулж байжээ. Тус барилдаанд Сэргэлэн сумын харьяат аймгийн заан П.Мөнхбат түрүүлж, Баяндун сумын харьяат аймгийн арслан Б.Батхуяг үзүүрлэсэн билээ. Харин хоёрдугаар сарын ээлжит барилдааныг Чойбалсан сумын харьяат улсын начин Ч.Чимэддоржийн нэрэмжит болгон зохион явуулсан бөгөөд тус барилдаанд Цагаан-Овоо сумын харьяат аймгийн арслан Г.Түмэнжаргал түрүүлж, Дорнод нутаг спортын нэгдсэн холбоо, ОБЕГ-ын Авлагч спорт хорооны тамирчин сумын заан Д.Анар үзүүрлэж байсан юм.
“Спортын шуудан”