Махны асуудлыг хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Махны асуудлыг хойшлуулжээ

Махны үнэ ханштай холбоотой асуудал өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар орох байсан ч хойшлуулжээ. Сангийн сайд гадаадад томилолтоор ажилласан, мөн зөрөөд Улаанбаатар хотын дарга гадаадад ажиллаж байгаа зэргээс шалтгаалаад эл асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр болсон гэдэг мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд өглөө. Уг нь жил бүрийн намарт улсын хэмжээнд нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангах зорилгоор нөөц бүрдүүлдэг. Төсвөөс хөрөнгө мөнгө гаргаж өгдөг ч жил бүрийн хаварт махны үнэ өсч иргэдийг бухимдуулдаг. Энэ жилийн хувьд махны үнийн хөөрөгдөл урьд жилүүдтэй харьцуулахад өндөр байгаа. Засгийн газраас арга хэмжээ авсан ч төдий л үр дүнд хүрэхгүй байна гэдэгтэй салбарын сайд санал нэг байгаагаа ч энэ үеэр мэдэгдлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж