МХЕГ-ын Төрийн албаны салбар зөвлөл хуралдав

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

МХЕГ-ын Төрийн албаны салбар зөвлөл хуралдав

Монголын Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл гуравдугаар  сарын 12-нд хуралдсан юм. Уг хуралдааны дараах шийдвэрийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлж байна. Ингэхдээ дараах асуудлыг хэлэлцсэн бөгөөд тухай бүрт нь холбогдох шийдвэр гаргажээ.

Нэгдүгээрт, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын цалин хөлс болоод, зэрэг дэв, ур чадварын нэмэгдлийн тухай хэлэлцсэнээс Төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын 340 ажилтанд төрийн захиргааны албан тушаалын дэв зэргийн, 24 үйлчилгээний албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгож, 36 ажилтны цалингийн шатлалыг нэмэгдүүлэхийг дэмжсэн байна.

Хоёрдугаарт,
МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын газрын Үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх тухай хэлэлцсэн байна. Шийдвэрийн тухайд, Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын газрын Үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн албан тушаалд тус газрын Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмааг нэр дэвшүүлэн томилуулахаар МХЕГ-д танилцуулжээ.

Гуравдугаарт,
НМХЕГ-ын даргын хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар улсын байцаагч Б.Нарангаравын гаргасан гомдлыг авч үзээд, гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн байна. Ингэхдээ Төррийн албаны хууль тогтоомжийг зөрчиж, төрийн захиргааны 90 албан тушаалтныг дүүрэг хооронд шилжүүлэн ажиллуулсан НМХЕГ-ын даргын тушаалыг хүчингүй болгох шийдвэр гарчээ.

Дөрөвдүгээрт,
Архангай аймгийн МХГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Эрдэнэ-Очирын МХЕГ-ын зарим удирдах албан тушаалтны ёс зүйн талаар гаргасан гомдолд Ж.Эрдэнэ-Очир нь ажилтнуудаа хуурч, хуурамч материал бүрдүүлж, ёс зүйн зөрчил гаргасан болохыг тогтоосон Ёс зүйн хорооны дүгнэлтийг дэмжсэн тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж