Ираны ерөнхийлөгч АНУ-г шалгахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Ираны ерөнхийлөгч АНУ-г шалгахыг хүсчээ

Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинеджад тавдугаар сарын 4-нд мэдэгдэхдээ, АНУ-д байгаа цөмийн цэнэгийн тоог шалган хянах бие даасан олон улсын байгууллага байгуулах шаардлага байгааг хэлэв. Энэ талаар Bloomberg агентлаг мэдээлжээ.
Ираны ерөнхийлөгч ямар улс орон, байгууллагын төлөөлөл шинэ бүтцэд орохыг хэлсэнгүй. Энэ бүгдийг ярьж байхдаа  Ахмадинеджад америкчууд цөмийн зэвсгийнхээ нөөцийн талаар шинэ тоо баримт гаргасанд нь баяр хүргээд үүнийг “нааштай алхам” гэж мэдэгдэв. Иран бие даасан шалгалт явуулах хүслээ үүнээс хэдхэн цагийн өмнө илэрхийлсэн байлаа. АНУ өөрийн цөмийн зэвсгийн нөөцийнхөө талаар энэ сарын 3-нд нийтэд мэдээлсэн билээ. Петагоны мэдэгдлээр Вашингтон одоо 5113 цөмийн цэнэгтэй ажээ. Мөн тус орны цөмийн цэнэгийн тоо 1967 оныхоос 84 хувиар багасчээ. Иранд хориг тавих нь хоёр орны харилцааг “дахин хэзээ ч сайжрахгүйгээр “ нөлөөлнө гэж Ахмадинежад АНУ-д сануулж байна. Мөн энэ хоригоос Америк л илүү хохирно гэж тэр хэлжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж