“Марш тактик”-ийн тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

“Марш тактик”-ийн тэмцээн болов

Сүхбаатар аймгийн цэргийн штабаас зохион байгуулсан “Марш тактик”-ийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Баруун-Урт суманд болжээ. Тэмцээнд Эрдэнэцагаан сум, Онгон суман дахь Хилийн хороо, Барилгын цэргийн 338 дугаар анги, Аймгийн цагдаа, Онцгой байдал, Хамгаалалтын албаны албан хаагчдаас бүрдсэн найман баг оролцож, арван км-ийн марш гүйлт, буудлага, гранат шидэлт зэрэг долоон төрлөөр авхаалж самбаа, хурд хүчээ сорьжээ. Үүнээс Онгоны Хилийн хороо тэргүүлж, шилжин явах цом гардан авсан бол Эрдэнэцагаан сумын Хилийн хороо, Барилгын цэргийн 338 дугаар ангийн баг удаалсан байна. Энэхүү марш тактикийн тэмцээн найм дахь жилдээ зохиогдож буй бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газраас ивээн тэтгэж зохион байгуулсан ажээ.  

Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж