Татваруудыг хөнгөлнө

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай мэдээлэл хийлээ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хүрээнд Засгийн газраас шат дараатай бодлого хэрэгжүүлж байгаагийн нэг нь татваруудыг хөнгөлөх тухай асуудал багтжээ. Ингээд Хувь хүний орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хөнгөлөх шаардлагатай гэж үзсэн байна. Ингэхдээ Хувь хүний орлогын албан татварыг орон нутаг мэдэж тогтоож байхаар хуульд тусгах нь зүйтэй гэж үзжээ. Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын босго 10 сая төгрөг байгааг 50 сая төгрөг болгох нь зөв гэжээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын босго 50 сая төгрөгт хүрснээр жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд томоохон дэмжлэг болно гэж үзэж байна.

Аж ахуйн нэгжийн орлогийн албан татварын тухайд 50 сая хүртэлх орлоготой нь нэг хувийн, 50 саяаас дээшхи орлоготой нь таван хувийн татвар төлдөг байх татварын тогтолцоо үйлчилж байхаар хуульд өөрчлөл оруулах нь зүйтэй гэж үзэн дээрх төслүүдийн үзэл баримтлалыг боловсруулжээ.

Одоогийн байдлаар Монгол Улсад 70 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй ч татвар төлдөг нь 20 мянга юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж