“Монголын Буриадын сан” холбооноос өнөөдөр “Алтаргана-2012” наадмын талаар мэдээлэл хийлээ. Энэ жилийн тухайд тус наадам долдугаар сарын 21-23-нд Буриадын Агад хотод болох гэнэ. Түүнд Монгол орны өнцөг булан бүрт амьдарч байгаа 600 гаруй буриад үндэстэн оролцох ажээ. Тус наадмыг БСШУЯ, Орос Монголын нийгэмлэг зэрэг газрууд хамтран зохион байгуулах бөгөөд 21 номинациар зохиогдох гэнэ.
Э.Саруул