Дорнод аймгийн нутаг дэвсгэр дэх хилийн боомтоор чоныг их хэмжээгээр агнаж, хөлдөөгөөд хууль бусаар гаргах гэж байгаад баригдсан хэрэг гарчээ. Энэ хэргийг БНХАУ-ын иргэд үйлдсэн байсныг гаалийнхан саатуулан шалгаж байгаа хэмээн албаны хүн мэдэгдлээ. Он гарсаар хууль бусаар ангийн арьс, үс, махыг гаргахыг завдсан хэрэг гарах болсон тул Гаалийн ерөнхий газраас хил орчмын боомтуудад үүрэг гүйцэтгэж байгаа хилийн шалганы ажилтнуудад тусгай үүрэг өгсөн байна. Мөн Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс чоно агнахыг аймгийн удирдлагууд түр хорьсон шийдвэр гаргасан хэмээн мэдэгджээ.
Э.Сараа