Пикассог хамгийн үнэтэй зураач гэдгийг батлав

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Пикассог хамгийн үнэтэй зураач гэдгийг батлав

Пабло Пикассогийн "Цээж баримал ба ногоон навчны наана байгаа нүцгэн эмэгтэй” зураг

Пабло Пикассогийн"Цээж баримал ба ногоон навчны наана байгаа нүцгэн эмэгтэй” зураг Christie"s дуудлага худалдаагаар 106,482 сая ам.доллараар зарагдсан байна. Пикассогийн 1932 онд зурсан энэ зураг түүхэнд дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй урлагийн бүтээл боллоо. Пикассогийн энэ зураг зарагдахаас өмнө хамгийн үнэтэй зарагдсан бүтээл нь барималч Альберто Джакометтийн "Алхаж байгаа хүн" ("L"homme qui marche") болсон байв. Энэ жилийн хоёрдугаар сард Sotheby"s дуудлага худалааны ээлжит арилжаагаар уг баримал 65 сая фунтаар (104,3 сая ам.доллар, тэр үеийн ханшаар) зарагдсан билээ. Түүний өмнө  Пабло Пикассогийн "Гаанстай хүү" зураг 2004 онд 104,2 сая ам.доллараар зарагдсан хамгийн үнэтэй лот гэж тооцогдож байлаа.
Нью-Йоркт Christie"s дуудлага худалдаа тавдугаар сарын 4-ний орой явагдсан байна. Түүгээр зарагдсан СидниБроудийн цуглуулгад"Цээж баримал ба ногоон навчны наана байгаа нүцгэн эмэгтэй” зураг байжээ. Дуудлага худалдаа Пикассогийн зургаас ямар үнэ хүлээж буйгаа хэлээгүй ба зөвхөн үнээрээ дээд амжилтын нэгийг тогтооно гэж мэдэгдсэн  ажээ. Худалдаанд тавигдсан Броудийн цуглуулгад Альберто Джакометтиийн хоёр бүтээл байв. Швейцарийн барималчын 1955 онд бүтээсэн "Муур" (Le Chat)баримал 20,8 сая ам.доллараар, мөн тэр онд барьсан “Том сунасан толгой” (Grande tete mince)  53,28 саяар тус тус зарагджээ. Эхлэх үнэ нь 35 сая байсан гэнэ.
Christie"s дуудлага худалдаагаар зарагдсан Броудийн цуглуулгаас хамгийн үнэтэй лотын нэг нь Францын зураач Жорж Бракийн "Усан үзэм" (La Treille, 1953-1954) зураг болсон ба түүнийг 10,16 сая ам.доллараар зарав. Дуудлагын анхны үнэ нь 3-5 сая байсан юм.Нью-Йоркийн дуудлага худалдаанд тавигдсан Броудийн цуглуулга нь зураг баримал нийлсэн 27 лотоос бүрэлдэж байна. Арилжаа эхлэхийн өмнө тэр бүх цуглуулгыг 150 сая ам.доллараар зарна гэж тооцоолж байсан юм. Гэтэл цуглуулга 224,17 саяаар зарагджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж