Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар энэ жилээс эхлэн төрийн албаны шалгалтыг онлайн хэлбэрээр авах гэнэ. Ээлжилт шалгалт гуравдугаар сарын 21-22-нд болох бөгөөд ур чадварын, тестийн гэсэн хоёр шатлалтай болох юм байна. Шалгалтад хамрагдах хүмүүс компьютерт бэлтгэсэн 60 ширхэг асуултад тохирсон хариултыг олж сонгоод оноогоо авах гэнэ. Харин таван асуулт бүхий ярилцлагыг амаар өгч 1-5 хүртэлх оноог цуглуулах ёстой ажээ.
Э.Сараа