Луизиана муж нефтийн бохирдолд өртлөө | News.MN

Луизиана муж нефтийн бохирдолд өртлөө

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Луизиана муж нефтийн бохирдолд өртлөө

Мексикийн булангийн нефть олборлох Deepwater Horizon цамхагийн ослоор далайд хаягдсан нефтийн толбо Луизиана мужийн нутаг дэвсгэрт хүрлээ гэж CNN телевиз дамжуулав.
Тавдугаар сарын 4-ний орон нутгийн цагаар үдийн хавьд, мужийн захирагч Бобби Жиндал (Bobby Jindal), нефтийн хаягдал уг мужийн захын хүн амьдардаггүй Шанделюр  арлуудад орж ирлээ гэж мэдэгдсэн байна.Мексикийн булангийн бохирдлын үр дагаврыг арилгах ажиллагааг хариуцаж байгаа ВР компанийн төлөөлөгчид арлын эрэгт нефтийн ул мөр илрээгүй гэлээ. Харин AFP агентлагийн сурвалжлагч Шанделюр арлуудын дээгүүр нислэг хийгээд агаараас нефтийн толбо арал ихээхэн ойртон ирсэн ба зарим газарт эрэг бохирдсон байна гэж мэдээлжээ. Пүрэв гаригт Шанделюрын арлуудад загас агнуурын 12, тусгай 10 хөлөг онгоцнуудыг илгээн нефтийн толбын замд нь хаалтуудыг тавиулж байгаа ч тэр нь тусаар бага байгаа гэнэ.
Шанделюр арал нь Үндэсний дархан газарт багтдаг. Түүгээр дамжин шувуудын нүүдэл өмнө зүгийг чиглэдэг аж. Арлын ой ба намагт ер бусын экосистем байгаа ба түүнд нь нефтийн хаягдал заналхийж байна.Луизиана мужийн захирагч дөрөвдүгээр сарын 29-нд муждаа онцгой байдал зарлаад Холбооны Засгийн газраасаа тусламж хүссэн байв. Дөрөвдүгээр сарын 30 гэхэд Луизиана дахь бохирдлын үр дагаварыг арилгахад Үндэсний гвардийг дайчилж байгаа нь тодорхой болсон байна. Мексикийн буланд ВР компанийн Deepwater Horizon цамхаг сүйсний дараа асар том нефтийн толбо далайн усанд үүссэн юм. Дөрөвдүгээр сарын 20-нд одоогоор тогтоогүй шалтгаанаар Цамхагт дэлбэрэлт гараад шатсан ба энэ үеэр 11 хүн амиа алджээ. Deepwater Horizon цамхаг живсний дараа далайн ёроолын цооногоос нефть асгарч, түүнийг арван хэдэн хоногийн турш зогсоож чадахгүй байгаа юм.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж