Завхан аймгийн бөхчүүдийн гуравдугаар сарын ээлжит барилдаан боллоо. Тус барилдааныг Завханчуудын спортын холбоо, Засагт ханы Завхан дэвжээнийхэн зохион явуулав. Чингэлтэй дүүргийн спорт заал буюу хуучнаар Хоршоолол нийгэмлэгийн байранд болсон уг барилдааныг улс аймгийн цолтой бөхчүүдийн, сумын цолтой болон залуу бөхчүүдийн гэсэн хоёр ангиллаар явуулсан юм. Улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд улсын начин Л.Нямсүрэн, Б.Гончигдамба, Ж.Оргил нарын тэргүүтэй 12 бөх тойргоор барилдаж Тэс сумын харъяат улсын начин Л.Нямсүрэн 10 оноогоор түрүүлж, Их-Уул сумын харъяат улсын начин Б.Гончигдамба есөн оноогоор удаалсан байна.
“Спортын шуудан”