Ихэнхдээ эрдэм шинжилгээний бүтээл, өдрийн тэмдэглэл, улс төрийн сэдэвтэй эссе болон нийгмийн асуудлаар бичсэн бичмэлүүдийг интернэтэд тавьсан юм. Мөн эрдэмтэн Нобелийн шагнал авсан фикикийн E=mc2 томьёог анх бичсэн бичилтийг хүмүүс үзэж болох гэнэ.
“Polonsky foundation” сангийн мэдээлснээр архивт байгаа баримтын 40 мянга орчим нь А.Эйнштейний хувийн бичиг баримт бөгөөд сургууль төгссөн гэрчилгээ, еврей-арабын зөрчилдөөнийг шийдэх аргыг бичсэн захидлууд байгаа юм. Мөн зургаан настай сурагч охины эрдэмтэнд бичсэн хүүхдийн гэнэн захиа хадгалагдсан бөгөөд жаахан охин “Хүндэт ноён Эйнштейн, би одоо зургаан настай. Би таны зургийг сонингоос харлаа. Та илүү сайхан харагдахын тулд үсээ засуулах хэрэгтэй” гэж зөвлөж байжээ.
А.Эйнштейний эхнэр Эльзедээ бичиж байсан хайрын захидлуудыг мөн үзэж болох бөгөөд сангийн ажилтнууд хэт хувийн шинжтэй зарим бичээс, захидлыг тавихгүй байхаар шийдсэн гэнэ.
Эрдэмтэн ихэнх ажлаа герман хэлээр бичдэг байжээ. Иймээс интернэтэд тавих бичиг баримтуудыг англи хэлээр хөрвүүлэн үзүүлэхээр төлөвлөөд байна.