Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Монголын дугуйн холбоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа. Улаанбаатар хотын автомашинаас үүдэлтэй хорт утааг багасгах ажлын төслийн хүрээнд нийслэлийн автомашины замын дагуу дугуйн зам барих, дугуйн спортыг хүүхэд залуучууд, олон нийтийг хамарсан нийтийн биеийн тамир болгон хөгжүүлэх ажлыг төрийн зүгээс баримталж буй бодлоготой уялдуулахаар нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн захирагчийн алба Монголын дугуйн холбоотой хамтран ажиллах юм. Энэхүү гэрээнд Засаг дарга Г.Мөнхбаяр болон Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Д.Баттөр нар гарын үсэг зурлаа. Ийнхүү нийслэл маань гадаадын томоохон хотуудын жишгийн дагуу дугуйн замтай болж хүүхэд залуучуудыг баярлуулах өдрийг тоолон хүлээх боллоо.
“Спортын шуудан”