Б.Обама хоёр Солонгосын хил дээр очно

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Б.Обама хоёр Солонгосын хил дээр очно

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх ням гаригт Сөүлд болох Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад оролцохоосоо өмнө хоёр Солонгосын хилийн зурвас газарт очихоор төлөвлөсөн тухай ВВС мэдээллээ.

Барак Обама Өмнөд Солонгост энэ сарын 25-27-нд айлчилна. Энэ үеэр 26-нд болох олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцох аж. Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев болон БНХАУ-ын дарга Ху Жинтао нартай уулзах талаар Цагаан ордноос мэдэгдлээ. Мөн тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Мюн Бактай уулзах юм.

Барак Обамаг Пхеньяны цөмийн зэвсгийн сонирхлыг бууруулна гэж дэлхий нийт хүлээж байна. 2010 оны дөрөвдүгээр сард Вашингтонд болсон цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтыг Барак Обама санаачилсан билээ. Өмнөд болон Хойд Солонгосыг тусгаарласан хилийн зурвасын цэргийн тоог багасгасан бөгөөд одоо 28,5 мянган америк цэрэг хоёр улсын хилийг “манаж” байгаа юм. Обама мөн Өмнөд Солонгос дахь Америкийн цэргийн баазад очих аж.

Хоёр Солонгосыг хиллэсэн 4,2 км газрыг 1953 оны долдугаар сарын 27-нд гурван жил үргэлжилсэн дайны дараа найрамдлын гэрээгээр албан ёсоор тогтоосон билээ. Солонгосын хойгийн хоёр орон энхийн гэрээ хийгээгүй байгаа бөгөөд одоог хүртэл дайсагнасан байдалтай байгаа юм.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж