“Усгүй урсгал” хамтарсан үзэсгэлэн гарна

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

“Усгүй урсгал” хамтарсан үзэсгэлэн гарна

“Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан  “Шинэ үе урлаг” нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг байгаль дэлхийтэйгээ нэгдэх аяны хүрээнд энэ сарын 22-нд “Усгүй урсгал” хамтарсан үзэсгэлэн гаргах гэж байна . Тус арга хэмжээг Монгол дахь Дэлхийн байгаль хамгаалах сан, Усны газар дэмжин ажиллаж байгаа бөгөөд Төрийн ордонд хурал, үзэсгэлэн гэсэн хэлбэрээр болох ажээ. Мөн гуравдугаар сарын 23-27-нд Уран зургийн галерейд  үргэлжлэн олны хүртээл болох гэнэ. Үзэсгэлэнд “Шинэ үе урлаг” нийгэмлэгийн тэргүүн Л.Энхбат, гишүүн Н.Амарсайхан, С.Зэсээ, В.Ундраа, Н.Мөнхбаатар, Д.Баасансүрэн, “Хөх нар” төвийн гишүүн Т.Энхболд, уран барималч Д.Батхолбоо нарын орчин үеийн урлагийн сонирхолтой төрлүүдээс  20 гаруй уран бүтээл дэлгэгдэх ажээ.

Одоогоор дэлхийн хүн ам цэвэр усны 54 хувийг хэрэглэж дууссан гэсэн эрдэмтдийг дүгнэлт гарчээ. Хүн амын усны хэрэглээ энэ мэт үргэлжилбэл, 2025 он гэхэд цэвэр усны нөөцийн 70 хувийг хэрэглэж дуусна гэж НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан мэдээнд онцолсон байна. Энэ үед 48 орны гурван тэрбум хүн усны гачигдалд нэрвэгдэх ажээ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж