Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Теннисчид Герман руу

Ширээний теннисний багийн ДАШТ гуравдугаар сарын 25-нд Герман улсын Дортмунд хотод эхлэх бөгөөд манай үндэсний шигшээ баг бүтэн бүрэлдэхүүнээр оролцохоор бэлтгэл сургуулилтдаа гарчээ. Багийн даргаар МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Амарсанаа, дасгалжуулагчаар олон улсын хэмжээний мастер С.Галбадрах, дэд мастер Б.Цэрэнтогтох нар явах юм.

Тамирчид : эмэгтэй баг:

        1.ОУХМ Б.Батхишиг
        2.СМ Б.Эрдэнэсувд
        3.ДМ А.Анх-Эрдэнэ
        4.СМ Б.Энхжин

Эрэгтэй баг:

        1.ОУХМ Л.Алтантулга
        2.СМ Э.Лхагвасүрэн
        3.ДМ Б.Баатарсүрэн
        4.ДМ Б.Билэгт
        5.ДМ А.Батдэлгэр

Манай эмэгтэй багийн тамирчид 2010 онп Москва хотод болсон багийн ДАШТ-д Д хэсгийн 15 багаас амжилттай тоглон хэсэгтээ Финландын багт хожигдож хоёрдугаар байрт орсноор энэ оны ДАШТ-д хэсэг дэвшин С хэсэгт өрсөлдөх эрхтэй болсон. Харин эрэгтэй багийн тухайд Москвагийн ДАШТ-д Д хэсгийн 36 багаас VIII байрт орсон тул энэ оны ДАШТ-д дахин Д хэсэгт өрсөлдөнө. Манай эрэгтэй багийн зорилго нь Д хэсгээс эхний хоёрт шалгаран 2014 оны ДАШТ-д С хэсэгт тоглоход оршино.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж