Сэжигтнийг Пакистанд бэлтгэгдсэн гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Сэжигтнийг Пакистанд бэлтгэгдсэн гэв

Америкийн телевизийн нэгэн сувгаар гаргасан Файзал Шахзадын зураг. Гэрэл зургийг  ©AFP

Таймс-сквер гудамжинд аллага хийхийг оролдсон Файзал Шахзадыг Пакистаны Вазиристан мужийн дайчдын лагерьт бэлтгэгдсэн байсан гэж Associated Press агентлаг мэдээлж байна.
Шахзад Исламын дайчдын лагерьт бэлтгэл сургууль хийснийг АНУ-ын прокуророос Манхэттены холбооны шүүхэд ирүүлсэн баримтад өгүүлжээ. Тавдугаар сарын 3-ны мягмар гаригт Таймс-сквер гудамжинд террор хийхээр оролдсон гэх албан ёсны ялыг түүнд тулгажээ. “Олныг бөөнөөр хөнөөх зэвсэг” ашиглан террор хийх гэсэн оролдлого, аллага хийхээр завдсан, олон улсын терроризмтай холбоотой байсан, тэсрэх төхөөрөмж зөөн түүнийг бүтээсэн мөн барилга байшинг нураан сүйтгэхээр завдсан зэрэг ял түүнд ногджээ. Пакистаны исламын дайчдын лагерьт бэлтгэл сургуулилалт хийсэн гэдгээ Шахзад  хүлээгээд байгаа тухай АР агентлагийн эх сурвалж мэдээлжээ. Тэрээр уг бүтэлгүй террорыг ганцаараа бэлтгэсэн гэж зүтгэж байна. Прокурораас шүүхэд илгээсэн баримтад “Талибан”, “Аль-Каида” бүлэглэлүүдийн талаар ямар нэгэн баримт дурьдагдсангүй гэнэ.
Тэрбээр Манхэттены төвд террор хийхээр 2010 оны тавдугаар сарын 1-ний орой оролдсон юм. Таймс-сквергудамжинд орхисонNissan Pathfinder жиип машинд гар хийцийн тэсрэх төхөөрөмж байжээ. Машины ойролцоо байсан наймаачид машинаас утаа гарч байсныг анзаараад цагдаагийнханд мэдэгдсэн байна. Мэргэжилтнүүд бөмбөгийг аюулгүй болгон,  машиныг тэндээс зайлуулсан юм. Уг машины өмнөх эзнийг тогтоосны дараа цагдаагийнхан ФайзалШахзадын мөрөөр оржээ. Машины эзэн бэлэн мөнгөөр уг жиипийг  гурван долоо хоногийн өмнө “Ойрхи Дорнодын эсвэл Латин Америкаас гаралтай” гэмээр хүнд худалдсан гэж мэдүүлсэн байлаа. Тавдугаар сарын 3-ны орой ФайзалШахзадыг Нью-Йоркийн Жон Кеннедийн олон улсын нисэх буудалд Дубай нисэх гэж байхад нь баривчилжээ. Шахзадын нисэхээр завдаж байсан онгоцноос буулган авсан байна.Мөрдөн байцаалтын явцад 30 настай Шахзад Америкийн иргэний статусыг 2009 онд авсан ба гэрбүлийнхэн нь амьдардаг Пакистанд олон удаа очиж байсан гэнэ. Пакистаны эрх баригчид нутгийн уугуул баривчлагдсаныг мэдсэний дараа АНУ-ын хууль, хяналтын байгууллагад  бүх тусламжийг үзүүлэхээр амласан байна. Тавдугаар сарын 4-ний өдөр энэ хэргийн хүрээнд хэд хэдэн сэжигтэнг Пакистанд баривчилсан байна. Тэдний нэр хаягийг нууцалж байгаа  ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж