Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо гуравдугаар сарын 9-14-нд пара хөнгөн атлетикийн олон улсын тэмцээн болжээ. Энэхүү тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Г.Лхагвасүрэн дөрвөн тамирчныхаа хамт оролцсон байна. Харин тус тэмцээний зээрэнцэг шидэлтийн төрөлд өрсөлдсөн манай тамирчин С.Баярнаран 38.19 метр шидсэн амжилтаар мөнгөн медаль хүртэж, “Лондон-2012” паралимпийн наадамд оролцох тийзээ өвөртөлжээ.
Мөн тэрбээр бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 8.19 м-ийн амжилтаар хүрэл медаль хүртсэн байна.
Манай бусад тамирчдын хувьд медаль хүртэж чадсангүй. Монголын пара хөнгөн атлетикчид одоогоор олимпийн дөрвөн эрх аваад байгаа билээ.
Н.Пунцаг
Эх сурвалж: www.mminfo.mn