Хүүхэд мөргөөд зугтсан жолооч баригдав

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Хүүхэд мөргөөд зугтсан жолооч баригдав

Баянзүрх дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэр дэх “Костка” мебель дэлгүүрийн зүүн талын замд есөн настай хүүхдийг мөргөөд зугтсан хэрэг  өчигдөр гарсан. Хэргийг Замын цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Алтансүх шуурхай ажилласны дүнд өнөөдөр илрүүлсэн  байна.
Дээрх хэргийг Nissan Cube маркийн 14-26 УБЗ дугаартай автомашины жолооч Э.Батнавч үйлджээ. Хохирогч нийслэлийн 84 дүгээр сургуулийн гуравдугаар ангид сурдаг аж.
Мөн энэ сарын 1-ний өдрийн 23.20 цагт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт Toyota Mark-2 маркийн 46-11 УБТ дугаартай автомашины жолооч А.Чинбат нь эсрэг урсгалд орж, замын хажуу руу онхолдсоноос машинд явсан зорчигч 21 настай эрэгтэй нас барж, гурван зорчигч хүнд гэмтсэн хэрэг гарлаа. Дээрх хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Б.Анх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж