Тэргүүлэгчдийн дунд Монголын гурван сумоч байна

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Тэргүүлэгчдийн дунд Монголын гурван сумоч байна

Японы мэргэжлийн сумогийн хаврын тэмцээн өрсөлдөөнтэй өрнөж байна. Энэ тэмцээн оозэки Баруто, их аварга Хакүхо нарын хувьд тун хариуцлагатай даваагаар дүүрэн байгаа билээ. Учир нь тэмцээнд амжилттай барилдвал баруто сүмогийн 70 дахь их аварга болно. Их аваргуудын зөвлөл түүнийг түрүүлэхгүй байсан ч, дор хаяж 12 ялбал их аварга болгохоор шийдээд байгаа. Хакүхогийн хувьд энэ удаа түрүүлж чадвал их аварга таканоханагийн 22 удаа түрүүлсэн амжилттай зэрэгцэх юм. Их аваргын хувьд тэмцээний ес дэх өдөр нутаг нэгт Какирюүд унаж хөгжөөн дэмжигчдээ гомдоов. Харин өчигдөрийн барилдаанд Аминишикийг ялснаар ес дэх даваагаа авлаа. Хакүхо үлдсэн барилдаануудад алдаа гаргалгүй барилдаж түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлсэн байна. Оозэки баруто бас л какирюүд унав. Какирюү ийнхүү олны анхааралд байгаа хоёр бөхийг давж оозэки цолонд ойрхон байгаагаа нотоллоо. Тэрээр өчигдөрийн барилдаанд Точиновакаг ялснаар мөн л есөн даваатай болсон. Тэднээс гадна Монголын сумоч Шотенро есөн даваатай байна. Одоогоор тэмцээнийг гадаадын дөрвөн бөх ийнхүү нэг унаатайгаар манлайлж байгаагийн дотор Монголын гурван сумоч байна. Тэдгээрийн араас оозэки Харумафүжи хоёр унаа, найман даваатайгаар нэхэж явна.

“Спортын шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж