20 жилийн дараа үүдээ нээсэн театр

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

20 жилийн дараа үүдээ нээсэн театр

Тун удахгүй олон улсын театрын өдрийг дэлхий даяар тэмдэглэнэ. Энэ өдрийн өмнөхөн Африкийн нэгэн буланд нэгэн театр хорин жилийн дараа үүдээ нээн, тайзан дээрээ дуу хуур эгшиглүүлэв.

Сомалийн Могадишу үндэсний театр дотоодын самуун, нийгмийн эмх замбараагүй байдал, буун дуутай сөргөлдөөн, мөргөлдөөний улмаас сүүлийн хоёр арванд үхсэн мэт ажин түжин байсан билээ. Харин уржигдар тус улсад цаг наашилж, нийгэм тогтворжиж эхэлж байгааг дэлхий дахинаа зарлан, Могадишу театр дуу хууранд умбалаа. Өндөр албаны зочид, жирийн иргэдээс бүрдсэн үзэгчид туйлаас баяр хөөртэй байж, хамтдаа дуулцгаажээ.

“Бид амьд байгаа цагт театр амьд байна” хэмээн Сомалийн нэртэй дуучин Саид Дауд Али тоглолтын төгсгөлд хэлэв. Харин Ерөнхийлөгч Ахмед “Тоглолтон дээр хайрын тухай, улс төрийн тухай, бидний өнгөрсөн түүхийн алдаа, онооны тухай дууллаа. Одоо бид Сомалийн шинэ түүхийг эхлүүлэх хэрэгтэй. Засгийн газраас уран бүтээлчдийг онцгойлон дэмжих болно” хэмээн мэдэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж