Боулингчид “Холбооны цом-2012”-д өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Боулингчид “Холбооны цом-2012”-д өрсөлдөнө

Сүүлийн үед хүүхэд, залуусын сонирхлыг их татаж байгаа спорт бол боулинг. Нас, хүйс харгалздаггүйгээрээ онцлогтой тус спортоор хичээллэгчдийн тоо ч тэр хэрээр нэмэгдэж байгаа юм. Тэгвэл Монголын арванбайт боулингийн холбооноос “Холбооны цом-2012” хэмээх нээлттэй тэмцээнийг зохион явуулах гэж байна. Энэ сарын 29-нд эхлэх тус тэмцээний шагналын сан өндөр бөгөөд “А” зэрэглэлийнх ажээ. Тэмцээнд чансааны оноотой тоглогчдыг ганцаарчилсан төрөлд хөнгөлөлттэй үнээр, хос тоглолтод үнэ төлбөргүй оролцуулах юм. Саяхан тус холбооны гуравдугаар сарын лигийн тэмцээн Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн боулингийн төвд ихээхэн өрсөлдөөнтэй болсон билээ.

“Спортын шуудан”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж