Аюулгүй интернет-Аюулгүй ирээдүй

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Аюулгүй интернет-Аюулгүй ирээдүй

Хүчирхийллээр дүүрсэн интернэтээс хүүхдээ хамгаалж чаддаг уу, та?

Хүчирхийлэл,
садар самуунаар дүүрсэн энэ нийгэмд хүүхэд байтугай эрийн цээнд хүрсэн
нэгэн ч хиртхиймээр олон саарал үзэгдэл дунд бид амьдарч байна. Зөвхөн
кинон дээрээс л хардаг байсан элдэв самуунтай халз тулах нь хэвийн
үзэгдэл болтлоо идээшиж, ёс суртахуун гээчийг холын холд булшилж орхисон
энэ нийгмийн бурангуйн сүүдэр хүүхдэд л бүү тусаасай гэж бид хүсдэг.
Яагаад гэвэл хүүхэд гэдэг цэвэрхэн цаас юм. Гэвч тэр цаасан дээр бид юу
“зурдаг” вэ?
-Дэлхийн
дунджаар өсвөр насны хүүхдүүд долоо хоногт 17 цагийг интернэтээр аялж
өнгөрүүлдэг бөгөөд тэдний гуравны нэг нь насанд хүрэгчдэд зориулсан сайт
руу орж үзсэн байдаг. 
-Дэлхийн
долоон хүүхэд тутмын нэгд интернет ашиглах боломж бүрдсэн байдаг. Харин
интернэт дэх садар самуун, хүчирхийлэл, аллага, хүний наймаа, хар
тамхитай холбоотой мэдээлэл агуулсан хуудсуудын ихэнх нь хамгаалалтгүй
буюу хэн ч, хаанаас ч нэвтрэн ороход нээлттэй байдаг. 
-Дэлхий
дээр 39 минут бүрд садар самуун, аллага хүчирхийлэл харуулсан нэг видео
бүтээгддэг бөгөөд насанд хүрэгчдэд зориулсан мэдээлэл бүхий нийт 4.2
сая цахим сайт, 420 сая хуудас бий аж. 
-Танай
хүүхдүүдийн найз нөхөд болох өсвөр насны хүүхдүүдийн садар самуун
өгүүлэмжтэй 20000 шинэ зураг долоо хоног бүр интернетэд шинээр байршдаг.
Гэвч тэдний ихэнх нь санамсаргүй буюу интернетээр танилцсан хүмүүст
хууртагдан ийм зүйлстэй хутгалддаг болохыг Олон улсын хүүхэд хамгаалах
нийгэмлэгийнхэн тогтоожээ. 
-АНУ-ын
Хэрэглэгчдийн үйлчилгээний мэдээллийн газраас гаргасан тооцоогоор
интернэтэд чөлөөтэй нэвтрэх боломжтой хүүхдүүдийг садар самуун,
хүчирхийлэл, хүний наймаанд уруу татдаг 100 мянга гаруй цахим сайт бий
аж. 
Эдгээр
мэдээллийг хараад танд ямар бодол төрж байна вэ. Гэртээ үлдсэн хүүхэд
аюулгүй орчинд байгаа гэдэгтэй санал нийлэх үү, та. Технологийн
ертөнцтэй хэтэрхий эрт танилцсан өнөө цагийн хүүхдүүд харахаас ч нүд
хальтрам бүхэнтэй компьютерийнхээ араас “танилцаж” суудаг гэвэл та итгэх
үү? 
Интернэт дэх орчны энэ мэт
бурангуй зүйлсээс хүүхдүүдийг хамгаалах шийдлийг дэлхийн олон сая эцэг,
эхчүүд эрэлхийлж байна. Харин тэдний сонголт “Аюулгүй интернэт” буюу
бага насны хүүхдийн хамгаалагдсан интернет болж эхэллээ. Хүүхдүүд
унтахаас бусад идэвхтэй цагийнхаа ихэнхийг цахим ертөнцөд өнгөрүүлж
байгаа ч тэднийг дээр дурдсан ёс бус мэдээллүүдээс хамгаалах “Аюулгүй
интернэт”-ийг ашигласнаар та хүүхдэдээ хорт мэдээллийн вакцин хийлгэж,
дархлаа суулгаж байна гэсэн үг. Өдгөө энэ аргыг ОХУ, АНУ, БНХАУ болон
Европын холбооны орнуудад өргөн ашиглаж эхэлсэн нь үр дүнгээ өгч
эхэлжээ. Энэ нь интернет дэх аюултай мэдээлэл бүхий хуудсуудыг
автоматаар хааж, хүүхэд зөвхөн аюулгүй, өөрийн нас сэтгэхүйд тохирсон
мэдлэг, мэдээллийг олж авах боломжтой хуудсуудаар зочлох боломжийг
бүрдүүлдэг юм. 
Аюулгүй интернетийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг skycc.mn цахим хуудаснаас авна уу.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж