БНСУ-ын “JCI UB Central” компаниас өчигдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж буй хүүхэд, багачуудад зориулж, 1300 уян зүү хандивлажээ. Уян зүү нь судасны ханыг гэмтээдэггүй, хатгалтын тоог цөөрүүлэх буюу нэг удаа хатгаад үзүүр бүхий уян хэсгийг судсанд үлээгээд зүүг нь сольж болдог аж. Тиймээс ч эрчимт эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдэд хамгийн их хэрэгтэй гэнэ. Хандивын 1300 зүү нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэг сар ормчын хэрэглээг бүрэн хангаж чадах ажээ.
Д.Жаргал