Өнгөрсөн даваа гаригт баталсан хуулийн дагуу одоо тус улсад аль ч загварын агентлаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хүний биеийн жингийн индекс буюу BMI хэмээх үзүүлэлтэд нийцсэн жинтэй хүнийг ажилд авах болов. Энэхүү индексийг биеийн өндөр, жин хоёрын харьцаан дээр тулгуурлан гаргасан бөгөөд дундаж үзүүлэлт нь 18.5 хэмээх тоо. Энэ үзүүлэлтийн дагуу жишээлбэл 170 см өндөртэй хүн хамгийн багадаа 54 кг жинтэй байх ёстой. Үүнээс бага бол тураалтайд тооцогдоно.
Тус улсын эрх баригчдын үзэж буйгаар энэхүү индексийг дагаж мөрдөхийг хуульчилснаар жингийн илүүдэлтэй хүүхэд, залуусыг амьдралын зөв хэвшилд оруулан, эрүүл амьдрах хэв маягт суралцахад нь тус болно хэмээн үзэж байна. 14-18 насны израйль охидын хоёр хувь нь буруу хооллолтын улмаас илүүдэл жинтэй байдаг ажээ. Дээрх индексийн дагуу 170 см-ийн өндөртэй хүн хамгийн дээд тал нь 72 кг жинтэй байх хэрэгтэй.
http://www.bmi-calculator.net сайтаар зочлон та биеийн өндөр, жингээ ашиглан өөрийнхөө BMI индексийг гарган, эрүүл мэндийн тохирох зөвлөгөөг уншиж болно.