Ард иргэддээ сэрэмжлүүлэх нь

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Ард иргэддээ сэрэмжлүүлэх нь

"Өнөөдөр” сонины 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дугаарт “Монгол ардын Шударга ёс бүлэг өвөрмөц хөтөлбөр боловсруулахыг Монгол Ардын Намд анхааруулав” нэртэй мэдээлэл нийтлэгджээ.

 Тус нийтлэлд дурьдагдсан “Монгол ардын Шударга ёс” бүлэг гэгч нь манай намд ямар ч хамааралгүй бөгөөд бүлгийн ахлагч Г.Баярсайхан нь Монгол Ардын Намын дүрмээр гишүүнээс хасагдсан болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Тус нийтлэлд Монгол Ардын Нам бэлэн мөнгөний амлалтаа биелүүлэхээр их хэмжээгээр төгрөг хэвлүүлэх гэж байгаа гэж ор үндэслэлгүйгээр мэдээлсэн нь Монгол Ардын намын нэр хүндэд халдаж, иргэдийг төөрөгдүүлэх, нийгэмд таагүй уур амьсгал бий болгох цаашлаад улс орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж болзошгүй тул даруй таслан зогсоохыг шаардаж байна.

Г.Баярсайхан нь дээрх нэрийг ашиглан  сонгуулийн үеэр улс төрийн намуудыг шантаажлан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зэрэг хуульд үл нийцэх үйлдэл хийж болзошгүй болохыг  Монгол Ардын нам нийт гишүүд , дэмжигчид, ард иргэддээ сэрэмжлүүлж байна.

 Иймд Монгол Ардын нам дээрх улс төрийн зорилготой, гүжиг гүтгэлгийн чанартай мэдээллийг зохих хууль, хяналтын байгууллагаар шалгуулж, зохих эздийг тодруулах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.   

Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороо

2012.03.20

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж