Ханбогд сумын цахилгааны асуудлыг бүрэн шийднэ

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Ханбогд сумын цахилгааны асуудлыг бүрэн шийднэ

Өмнөговь аймагт хэрэгжүүлж буй дэд бүтцийн 12 төслийг Монголын үндэсний аж ахуйн нэгж, компаниуд гүйцэтгэж байгаа билээ. Тэгвэл Ханбогд сумын цахилгааны асуудлыг бүрэн шийдэхээр “Оюутолгой” компани  ажиллаж байгаа бөгөөд цахилгаан дамжуулах агаарын шугам тавих ажлыг дотоодын ханган нийлүүлэгч компаниудтай хамтран эхлүүлээд байгаа гэнэ. “Оюутолгой” төслийн талбайгаас Ханбогд сум хүртэл 35 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын зургаан тэрбум гаруй төгрөгийн төсөв бүхий барилга угсралтын ажлыг “Бодь Интернэшнл”, “Илч хангай” компаниуд гүйцэтгэхээр гэрээ хийгээд байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард багтаан дуусгахаар төлөвлөөд байгаа юм байна.

Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж