Харин Г.Ганбаатарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн ч тодорхой бус хугацаагаар хойшиллоо. Учир нь гуравдугаар сарын 14-нд Г.Ганбаатар нь нэмж өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, улмаар Ц.Мөнхдэлгэр гэгч өмгөөлөгч түүний хэрэгт ажиллах болсон байна. Шинэ өмгөөлөгч нь саяхнаас хэргийг хүлээж авсан тул хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй, улмаар шүүх бүрэлдэхүүнд хэрэгтэй танилцах хугацаа олгохыг хүсчээ. Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангах үүднээс шүүх хурлын товыг тодорхой бус хугацаанд хойшлуулсан байна. Ингэхдээ цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар цагдан хорих захирамж гаргажээ.
Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн экс удирдлагуудыг шүүх хурлын товыг эргэн зарлах учиртай. Ингэхдээ дээрх дөрвөн эрхмийн хэргийг нэгтгэж, хамтад нь шүүх юм.