
Тэмцээний үйл ажиллагааг шууд нэвтрүүлэх телевизүүд саналаа ЗБХороонд ирүүлсээр байгаа бөгөөд одоогоор оюутны Азийн аваргын тэмцээнийг “Боловсрол суваг” телевиз, “Sport box” телевиз, Ийгл телевиз шууд дамжуулах эрхээ авч, урьдчилсан реклам зар, сурталчилгаагаа хоёрдугаар сарын 20-ноос цацаж эхлээд байна. Мөн ТВ5, ТВ 9 телевизүүд шууд дамжуулах сонирхолтой байгаа бол МҮОНРТ хэсэгчлэн дамжуулах гэнэ. Олон улсын байгууллагаас тогтоогдсон журмын дагуу эрх авсан телевизүүд ЗБХ-той хамтран эртнээс телевизийн сурталчилгаагаа хийж эхлэн гэрээ байгуулан хамтран ажилладаг ажээ.
Б.ЭНХ