Буриадын Ерөнхийлөгчийн тэмцээнд зодоглоно

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Буриадын Ерөнхийлөгчийн тэмцээнд зодоглоно

ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн 17 дахь удаагийн олон улсын тэмцээн гуравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Улаан-Үд хотод болно. Энэ жил дан эрэгтэй чөлөөт бөхийн төрлөөр явагдах тус тэмцээнд ОХУ-ын бүрэлдэхүүний бүгд найрамдах улс, муж, хязгаарын бөхчүүд болон бусад орны тамирчид оролцох юм.

Тус тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн тамирчныг 2000, хоёрдугаар байрт орсон бөхийг 1000, гуравдугаар байр эзэлсэн тамирчныг 500 ам.доллараар шагнаж урамшуулах юм. Түүнчлэн жин тус бүрт түрүүлсэн тамирчдын дасгалжуулагчийг 500 ам.доллараар шагнаж, өргөмжлөл гардуулах юм байна. Энэ удаагийн Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд манай үндэсний шигшээ багийнхан болон “Алдар” спорт хороо, ”Гацуурт-Олимп” сургууль, “Тэмүүжин”, “Хангарьд” клубын бөхчүүд оролцохоор Буриад улсыг зориод байна.

Сонирхуулахад, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн анх 1996 оны аравдугаар сард зохиогджээ. Улмаар 1997 оноос ФИЛА-гийн тэмцээний хуваарьт багтах болж, 2003 оноос “А” зэрэглэлийн тэмцээний ангилалд орсон бол 2007 оноос тус тэмцээний хөтөлбөрт эмэгтэй чөлөөт бөхийн олимпийн дөрвөн жинг багтаасан юм. 

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж