“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд ихэнх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон. Тэгвэл Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлыг ирэх сард эхлүүлэх гэнэ. ЗТБХБЯ-ны мэдээгээр дээрх зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбоход 293 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Үүнээс эхний ээлжинд 88 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулж гаргахаар болсон ажээ. “Шинэ бүтээн байгуулалт ” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих замын ажлуудыг гүйцэтгэхэд ажиллах гадаадын ажилчны тоо, тэднийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх асуудлын тухай зөвшөөрлийг НХХ-ийн сайдаас хүлээж байгаа гэнэ.
Б.Саран