Паралимпийн топ түнш Хадгаламж банк тамирчидтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Паралимпийн топ түнш Хадгаламж банк тамирчидтай уулзлаа

Монголын Паралимпийн Хороо, Хадгаламж банк 2010 оноос хойш Хамтдаа ялъя аяныг зохион байгуулахаар ирсэний хүрээнд энэ жил баг тамирчиддаа эх орныхоо нэрийг гарган медаль авчирахыг уухайлан нэг оройг тамирчидтайгаа өнгөрүүллээ.

Энэхүү уулзалтын хүрээнд тамирчиддаа тулгарч буй асуудал, ололт амжилт, бэлтгэл сургуулилтын талаар халуун яриа өрнүүлэхийн зэрэгцээ шинэхэн гавъяатаа урамшуулан шагналаа. Топ түнш Хадгаламж банк Монголын Паралимпийн Хороонд амжилт хүсэн тус дэм болох үүднээс 20 000 000 төгрөгийн мөнгөн хандив өгсөн нь баг тамирчидын талархлыг хүлээсэн томоохон хандив боллоо. 2008 онд Бээжингийн тэнгэрт нэрээ дуурсгасан МУГТ Баатаржав гуайн буухиа гал алдахгүй үргэлжлэх болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж