Мэдээж хөлдөө мөрний хэмжээний зай авбал тохиромжтой харагддаг. Хоёр гарын алга дээш харсан байна. Энэ бол тэнгэр бурхнаасаа цог хийморь гуйн аргадахын бэлгэдэл юм. Тохойгоо хэт нугалах, хэт тэнийлгэх аль аль нь зохистой харагдахгүй л болов уу. Тохойгоо үл мэдэг нугалсан чигтэй өргөх нь сүрлэг сайхан харагдана.
Мэдээж ёслол үйлдэж байж чигээрээ харах юм уу, доошоо харах зохимжгүй. Харцаа тэнгэрийн хаяанаас дээхнүүр тогтоовол хийморилог сайхан харагдана. Ингээд та бүхэн энэхүү ёсолгоог цагаан сараар наран мандахыг харахдаа, Ерөнхийлөгчөө сар шинийн барилдааныг нээж үг хэлсний дараа, наадмын нээлтээр, Төрийн дууллаа дуулсны дараа үйлдвэл бидний хэвшүүлэх гэж зориод байгаа эрхэм зорилго биелэх учиртай юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.