Монголын үндэсний долоо хоног тутмын чөлөөт хэвлэл ”Үндэстний Тойм” сэтгүүлийг та дэлхийн хаанаас ч цаг алдалгүй iPad дээрээ унших боломжтой боллоо. Энэхүү iPad хувилбар нь хэвлэсэн хувилбараасаа өнгө үзэмж, чанар болон агуулга бүтцийн хувьд хавьгүй илүү болсон бөгөөд видео, аудио мэдээ, фото альбомын сантай болсоноороо онцлог юм. Мөн сэтгүүлийг унших хэлбэр нь интерактив болсоноор уншихад илүү сонирхолтой зугаатай болжээ. Сэтгүүл доторх зар сурталчилгааны хувьд дан текст болон зургаар хязгаарлагдахгүй бүх төрлийн мултимедиа хэлбэрээр оруулах боломжтой болсон нь байгууллагуудын сонирхлыг ихээр татаж байна. Энэхүү цахим хувилбарыг Монголын програм хангамжийн салбарт тэргүүлэгч “Слайд” компани хийж гүйцэтгэжээ (www.slide.mn). Шинэ хандлага, шинэ өнцөг, шинэ стандартаар хийгдсэн сэтгүүлийн цахим хувилбарыг та iPad дээрээ яг одоо суулгана уу.
Татах холбоос: http://itunes.apple.com/us/app/ndestnij-tojm/id483502157?mt=8