Хэргийг нь тусгаарласан дэд хурандаа Г.Ганбаатарыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Хэргийг нь тусгаарласан дэд хурандаа Г.Ганбаатарыг шүүнэ

2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарыг шүүх хурал гуравдугаар сарын 14-ний өдөр болох байсан ч шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм. Тухайн өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоо гадаад улсад томилолттой байсан тул түүний хэргийг тусгаарласан юм. Тэрбээр нэмж өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээж авсан билээ. Г.Ганбаатарыг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд  болно. Хуралд улсын яллагчаар С.Хишигжаргал, даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар оролцох юм. Шүүх хурлыг хагас нээлттэй явуулах ажээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж