“Бахчисарайн оргилолт булаг”-ийн түүхийг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

“Бахчисарайн оргилолт булаг”-ийн түүхийг дэлгэнэ

Үзэсгэлэнт Мариягийн гэгээн дурсгалд зориулан Бахчисарайн сэрүүн ордонд барьсан гантиг чулуугаар хийсэн усан оргилуурын дэргэд хаан Гирей гуниглан сууна. Гирей хаан хуучны эмгэнэлт дурсамжаа ирэх ням гаригт буюу энэ сарын 25-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт ирсэн үзэгчдэд дэлгэх гэж байна. Үзэгчдийн сэтгэлийг үргэлж хөдөлгөж чаддаг хүчирхэг Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” балетыг анх 1934 оны есдүгээр сарын 28-нд Ленинградын С.М.Кировын нэрэмжит театрт тоглож байжээ. Харин манай тайзнаа блетмейстер Алла Викторовна Хабаевагийн дэглэлтээр 1956 онд тоглосон байна.

Дөрвөн бүлэгт энэ балетын 1823 онд бичсэн А.Пушкины шүлгээс сэдэвлэжээ. 1934 онд Сант Петербургт одоогийн алдарт Марийнский театрт “Кировын дуурь бүжгийн театр” байхад нь анх тайзнаа тавьжээ.

М.ДӨЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж