Үйл явдлын товчхон
ОРОСЫН БАНК хөрөнгийн цэвэр урсгал тавдугаар сард Орост орж ирнэ гэж мэдээлжээ.
ХЯТАДЫН ХЭСЭГ зохиолчид “Apple” компанийн эсрэг найман сая ам.долларын зарга үүсгэв. Тэд App Store сүлжээгээр тэдний зохиолын хувилбарыг дамжуулахдаа зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзжээ.
ШАНЬХАЙ ХОТОД автомашин бүртгүүлэн дугаар авах үнэ нь машины өөрийн өртгөөс нь давжээ.
Ийм аргаар эрх баригчид хотын хувийн машины тоог цөөрүүлэхээр оролдож байгаа гэнэ.
НАТО далайн дээрэмчидтэй тэмцэх “Тэнгисийн бамбай” ажиллагааг 2014 оны эцэс хүртэл сунгалаа гэж өөрийн Twitter хуудаснаа эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдээлжээ.
ОХУ-ын ОНЦГОЙ БАЙДЛЫН САЙД Сергей Шойгу Сибирь ба Алс Дорнодын хөгжлийн корпорацийг байгуулах саналыг өнгөрсөн нэгдүгээр сард дэвшүүлэн тавьсан ч өөрөө түүнийг толгойлохоос татгалзжээ.
ЕГИПЕТИЙН ЭРХ БАРИГЧИД дарангуйлагч Хосни Мубаракийг зайлуулсан хувьсгалд нэрвэгдэгсэдэд нөхвөр олгоно хэмээн зарлав.
ВЕНЕСУЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР Чавестай өрсөлдөх Энрике Каприлесийн амь насанд хорон санаатнууд халдах гэж байгааг тагнуулын мэдээнээсээ иш татан Уго Чавес мэдэгдэв.
ХЯТАДАД бензин, дизель түлшний үнэ энэ мягмар гаригаас эхлэн өсч 600 юаниар нэмэгдэв. Одоо нэг тонн бензин 9980 юань, нэг тонн дизелийн түлш 9130 юаниар зарагдаж байна.
“AРРlЕ” КОМПАНИЙН нэг хувьцааны үнэ NASDAQ бирж дээр 601,1 ам.доллар хүрсэн тухай биржийн мэдээнд өгүүлжээ.
ЯПОНЫ ЭЗЭН ХААН Акихито энэ мягмар гаригт уушигны шингэнийг цэвэрлэх мэс засалд орсон тухай Эзэн хааны ордны захиргаа мэдээлэв.