Бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар болсон барилгын компанийн үнэ хэтэрхий өндөр байгааг иргэд шүүмжилж буй. Засгийн газраас гаргасан журамд анх удаа байр худалдан авч байгаа иргэнд 50 сая төгрөгийн зургаан хувийн хүүтэй зээл гаргаж, 55 метр квадрат талбай бүхий орон сууц худалдан авах боломжийг олгож байгаа ч бодит амьдрал дээр дээрх 50 сая төгрөгөөр журамд заасан байрыг авч чадахааргүй юм билээ. Компаниудын барилгын үзэсгэлэн худалдааны үеэр санал болгож байсан үнэ бодит үнээсээ зөрж байсан. Тиймээс зарим барилгын компаниуд руу утсаар холбогдож, заримынх нь оффис дээр нь очиж үнэ тарифыг нь сонирхсон юм. Компаниудын хэлснээр бага талбайтай байрууд аль хэдийн зарагдаад дууссан байна. Харин дандаа л 51 метр квадратаас дээш талбайтай байрууд нь зарагдаагүй үлдээд байгаа ажээ. Түүнийгээ болж өгвөл хөтөлбөрт хамрагдсан нэрийдлээр жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр “шахчих” бодолтой байгаа бололтой.
Өнгөрсөн хоёрдугаар сартай харьцуулахад байрны үнэ бас л 500 мянгаас нэг сая төгрөгөөр нэмэгдчихэж. Барилгын компаниудын хэлж байгаагаар Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр зургаан хувийн хүүтэй зээл гаргана гэдгээ зарласан нь орон сууцны наймааг эрчимжүүлсэн бололтой. Учир нь, сүүлийн арваадхан хоногийн хугацаанд баригдаж дуусаагүй байрны бага талбайтай 1-2 өрөө байрууд аль хэдийн “шуураад” дууссан гэсэн. Өдгөө 55 метр квадратаас дээш хэмжээтэй хоёр өрөө байр үлдчихээд байгаа гэнэ лээ. “Засгийн газрын журамд 55 метр квадрат хүртлэх талбайтай хоёр өрөө байрыг зургаан хувийн зээлээр олгоно гэсэн болохоор зарагдаагүй үлдсэн, журамд заасанчлан 55 метр квадрат талбайтай орон сууцаа зургаан хувийн хүүтэй зээлээр олгоно” хэмээн барилгын компаниуд ярьж байна. Тэгэхээр барилгынхны хэлснээр зарагдаагүй үлдээд байгаа 55 метр квадрат талбай бүхий хоёр өрөө байрыг бага дунд орлоготой иргэн худалдан авлаа гэхэд зөрүү 20-30 сая төгрөгийг төлөх хэрэгтэй болох юм билээ. Ийм хэмжээний зөрүүг төлөх мөнгө бага дунд орлоготой иргэдэд харин байгаа болов уу. Энэ удаад хаана ямар хотхон баригдаж буй болон ямар компанийн байр хэдий хэрийн үнэтэй байгааг манай сонин хүргэж байна.
Барилгын компанийн нэрс | Баригдаж байгаа орон сууцны байршил, ашиглалтад орох хугацаа | “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан эсэх | Байрны метр квадратын хэмжээ /өрөөний тоо/ | Метр квадратынх нь үнэ |
Орчлон констракшн | Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын зүүн талд /2012 оны өвөл | Хамрагдаагүй | 24,6 -87,6 м.квталбайтай 1-2 өрөө байрнууд. Гэхдээ СХД-ийн ЗДТГ-ын урд талд | 1195000-1495000 төгрөг |
Буянпэл | Цоглог хотхон.БГД, 10-р хороолол Материал импексийн
| Хөтөлбөрт хамрагдаагүй | 41.3-61 м.кв 2 өрөө байрнууд. Гэхдээ бага талбайтай 2 өрөөнүүд нь аль хэдийн | 1500000 төгрөг |
Эко конштракшн | Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Голден парк” хотхон.Барилгын | Хөтөлбөрт хамрагдсан | 30-75 м.кв талбайтай 1-3 өрөө байрнууд | 1499000 төгрөг |
Хаан суудал ХХК | “Хаан орон сууц”-ны хотхон Баянгол дүүргийн 18 дугаар хороо ЭМН-ийн | Хөтөлбөрт хамрагдсан | 31-63 м.кв талбайтай 1-2 өрөө байрнууд | 1499000төгрөг |
“DTM” констракшн | ЧД-ийн6 хороо ЕБ-ийн 50 дугаар сургуулийн хойно Засгийн | Хөтөлбөрт хамрагдаагүй | 32,18-74,14 м.кв талбайтай. Гэхдээ 55 м.кв-аас доош талбай бүхий байрууд нь | 1800000-1900000 төгрөг |
DACO констракшн | 274 айлын орон сууцыг БГД-ын зургадугаар хороонд барьж | Хөтөлбөрт хамрагдсан. | 35-55 м.кв бүхий 1-2 өрөө байрнууд. Гэхдээ 55 м.кв-аас доош талбайтай | 1450000 төгрөг |
Сити палас | 104 айлын орон сууц. БГД-ийн зургадугаар хороо 54 | Хөтөлбөрт хамрагдаагүй урьдчилгаа 35 хүртлэх хувийг | 41,8-64 м.кв талбайтай байрнууд. | 1550000-1600000 төгрөг |
ААBB констракшн | Нарлаг хотхон 2013 оны I улиралд | Хөтөлбөр хамрагдсан | 45,3-58,9 м.кв талбай бүхий байрнууд | 1450000-1650000 төгрөг |
Тайж | Тайж таун. ХУД-ын 15 дугаар хороо Туул голын гудамж. | Хөтөлбөрт хамрагдсан | 27-57 м.кв, 71-141 м.кв | 1800000 төгрөг |
"ГАНГАР | “Ногоон төгөл”. Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол | Хөтөлбөрт хамрагдсан. | 46-200м.кв талбайтай 1-4 өрөө байрнууд. | 1700000 төгрөг |