Улаанбаатарт 2 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 2 хэм дулаан байна



Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар салхи түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ.
2012 оны 03 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 7-12 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, Говийн бүс нутгаар 5-10 градус дулаан, бусад нутгаар 1 хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.

2012 оны 3 дугаар сарын 22-ноос 03 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд ихэнх нутгаар , 23-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, салхи говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 24-нөөс дулаарна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

http://www.tsag-agaar.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж