Цагдаагийн экс дарга нар Ганц худаг руу ачигдлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Цагдаагийн экс дарга нар Ганц худаг руу ачигдлаа

Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нарыг шүүхийн шийдвэрийн дагуу дөнгөж сая Сүхбаатар дүүргийн эмнэлгээс  цагдан хорих 461 дүгээр анги руу ачлаа. Тэд тус дүүргийн эмнэлэгт  “Хэрэв эрүүл мэндийн байдал муудвал эмнэлэгт хамаагүй. Өөрсдөө хариуцлагаа хүлээнэ” гэх баталгаа гаргаж өгчээ. Ч.Амарболдын өмгөөлөгч Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадаа хүлээж байсан хэвлэл мэдээллийнхнийг Сүхбаатад дүүргийн шүүхэд дуудаж,  Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн албан бичгийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ хооронд цагдаагийн хуучин удирдлагууд цагдан хорих төв рүү ачигджээ. Тэд Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн учраас Сүхбаатар дүүргийн шүүх хэргийг  түдгэлзүүлнэ гэсэн найдвар тээсээр цагдан хорих руу шилжжээ. Өчигдөр оройн 18.30 цагаас хойш цагдан хорих руу ачигдах гэж байна хэмээн сэтгүүлчдийг цуглуулсан ч өмгөөлөгч мэдээлэл хийх сиймхийгээр цагдан хоригдсон нь энэ бололтой.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж